Дүрмийн хичээл 3 (Present continuous болон Present simple)

Present continuous буюу I am doing цагийг бид яг одоо өрнөж буй зүйлсийн талаар яриxдаа ашиглана. Үйл явдал бүрэн дуусаагүй байгаа тохиолдолд.
The water is boiling. Can you turn it off?
Ус буцалж байна. Чи үүнийг унтрааж чадах уу?
Listen to those people. What language are they speaking?
Тэдгээр хүмүүсийг сонс доо. Ямар хэлээр тэд ярьж байна вэ?
Let's go out. It isn't raining now.
Гадагш гарцгаая. Одоо бороо орохгүй байна.
I'm busy. What are you doing?
Би завгүй байна. Чи юу хийж байгаа юм?
I'm getting hungry. Let's go and eat.
Би өлсөж эхэлж байна. Явж, идэцгээе.
Kate wants to work in Italy, so she's learning Italian.
Кэйт Италид ажиллахыг хүсдэг, тиймээс тэр Итали хэл сурч байгаа.
The population of the world is increasing very fast.
Дэлхийн хүн ам маш хурдтай өсч байна.

Бид present continuous-г түр зуурын нөхцөл байдал дээр хэрэглэдэг:
I'm living with some friends until I find a place of my own.
Би өөрийн гэсэн газар олох хүртлээ хэдэн найзтайгаа амьдарч байгаа.
You are working hard today.
Чи өнөөдөр шаргуу ажиллаж байна.


Present simple буюу I do цагийг бид ерөнхий зүйлс болон байнга давтагддаг зүйлийн талаар ярихдаа ашиглана. 
Water boils at 100 degrees Celsius.
Ус Цельсийн 100 градуст буцалдаг.
Excuse me, do you speak English?
Уучлаарай, та англиар ярьдаг уу?
It doesn't rain very much in summer.
Зун тийм ч их бороо ордоггүй.
What do you usually do at the weekends?
Чи амралтын өдрүүдээр ихэвчлэн юу хийдэг вэ?
I always get hungry in the afternoon.
Би үдээс хойш үргэлж өлсдөг.
Most people learn to swim when they were children.
Ихэнх хүмүүс хүүхэд байхдаа сэлж сурдаг.
Every day the population of the world increases by about 200.000 people.
Өдөр бүр дэлхийн хүн ам ойролцоогоор 200,000 хүнээр өсдөг.

Бид present simple-г байнгын нөхцөл байдалд ашигладаг. 
My parents live in London. They've lived there all their lives.
Миний эцэг эх Лондонд амьдардаг. Тэд бүхий л амьдарлаараа тэнд амьдарсан.
Bold is not lazy. He works hard most of the time.
Болд залхуу биш. Тэр ихэнх үед шаргуу ажилладаг.

B. I always do болон I'm always doing 
I always do => Би үүнийг үргэлж хийдэг
I'm always doing=> дээрхээс арай өөр утга гаргана.
Жишээ нь: I'm always losing my pen(Би үргэлж л үзгээ алддаг)-> Би үргэлж үзгээ алддаг, бүр бусдыг бодвол хэтэрхий их алддаг.

You're always watching television.
Чи үргэлж л тв үзэж байх юм.
He's always complaining.
Тэр үргэлж л гомдоллож байх юм.

Дасгал өгүүлбэрүүд:
1. Ус Цельсийн 100 градуст буцалдаг.
2. Ус буцалж байна. Чи үүнийг унтрааж чадах уу?
3. Хар даа! Тэр эрэгтэй чиний машины хаалгыг онгойлгох гэж оролдож байна.
4. Чи тэдгээр хүмүүсийг сонсож чадаж байна уу? Тэд юуны талаар ярьж байна вэ?
5. Сар дэлхийг ойролцоогоор 27 өдөрт тойрдог.
6. Би одоо явах ёстой. Оройтож байна.
7. Би ихэвчлэх ажил руугаа машинаар явдаг.
8. Хурдлаарай! Явах цаг болж.
9. Чамайг шинэ ажилтай болсон гэж сонслоо. Чи хэр байна даа?
10. Паул хэзээ ч хоцордоггүй. Тэр үргэлж ажилд цагтаа очдог.
11. Тэд сайн таардаггүй. Тэд үргэлж л муудалцаж байх юм.
12. Гадагшаа гарцгаая. Одоо бороо орохгүй байна.
13. Сара хэлэнд маш сайн. Тэр 4 хэлээр маш сайн ярьдаг.
14. Хурдлаарай. Хүн бүр чамайг хүлээж байна.
15. Чи радиог сонсож байна уу? Үгүй ээ, чи үүнийг унтрааж болно.
16. Чи өдөр бүр радио сонсдог уу?
17. Нил мөрөн газар дундын тэнгис рүү цутгадаг.
18. Гол өнөөдөр маш хурдтай урсаж байна- энгийнээсээ илүү хурдан.
19. Бид ихэвчлэн цэцэрлэгтээ ногоо тарьдаг, гэхдээ энэ жил бид юу ч ургуулахгүй байгаа.
20. Чиний англи хэл ямархуу байна даа? Муугүй шүү. Би багаар сайжирч байна гэж бодож байна.
21. Рачэл яг одоо Лондонд байгаа. Тэр Парк буудалд байрласан.
22. Тэр Лондонд байхдаа үргэлж тэнд байрладаг.
23. Бид удахгүй алхахаа зогсоож болох уу? Би ядарч эхэлж байна.
24. Чи машин барьж чадах уу? Би сурч байгаа. Миний аав надад зааж байгаа.
25. Ерөнхийдөө би 5 цагт ажлаа дуусгадаг, гэхдээ энэ долоо хоногт би бага зэрэг ахиухан мөнгө олохын тулд 6 хүртэл ажиллаж байгаа.
26. Миний эцэг эх Манчестэрт амьдардаг. Тэд тэнд төрсөн ба хэзээ ч  өөр хаана ч амьдраагүй.
27. Чиний эцэг эх хаана амьдардаг вэ?
28. Сара амьдрах газар хайж байгаа.
29. Тэр ямар нэг газар олох хүртлээ эгчтэйгээ байрлаж байгаа.
30. Чиний ах юу хийдэг вэ?
31. Тэр архитектурч, гэхдээ тэр яг одоо ажиллахгүй байгаа.
32. Би ихэвчлэн үдэшлэгт дуртай, гэхдээ энэ нэгт тийм ч их дуртай байхгүй байна.
33. Би дахиад л үзгээ алдчихлаа. Чи үргэлж л үзгээ алдаж байх юм.
34. Тэр машин дахиад л эвдэрчихлээ. Энэ үргэлж л эвдэрч байх юм.
35. Хардаа. Чи дахиад л адилхан алдаа гаргачихлаа. Би үргэлж л адил алдаа гаргаж байх юм.
36. Би нүдний шилээ дахиад л мартчихсан. Энгийн л үзэгдэл! Чи үргэлж л нүдний шилээ мартаж байдаг.

Шинэ үгс:
water- ус
boil- буцлах
at 100 degrees Celsius- цельсийн 100 градуст
turn off- унтраах
it- үүнийг
look- хардаа, харах
that man- тэр эрэгтэй
try- оролдох
open- нээх
the door of your car- чиний машины хаалга
hear- сонсох
those- тэдгээр
people- хүмүүс
what- юу
they- тэд
talk about- ...талаар ярих
the moon- сар
go round- эргэх
the earth- дэлхий
in about 27 days- ойролцоогоор 27 өдөрт
get late- оройтох
usually- ихэвчлэн
go- явах
to work- ажил руу
by car- машинаар
hurry up!- хурдлаарай
it's time to- тэгэх ингэх цаг боллоо гэсэн утга гаргана.
to leave- явах, орхих
i hear- ...би сонслоо, би сонссон
have got- тай байх
a new job- шинэ ажил
get on- таарах, ямархуу байгааг асуухдаа ашиглана
never- хэзээ ч
late- оройтох
always- үргэлж
get to work- ажилдаа очих
on time- цагтаа
get on- таарах, нийцэх
well- сайн
argue- маргах
let's- тэгцгээе, ингэцгээе гэсэн утга гаргана
go out- гадагш гарах
rain- бороо орох
now- одоо
very good at- ...д маш сайн
languages- хэл
speak- ярих
very well- маш сайн
everybody- хүн бүр, бүгд
wait for- ...ыг хүлээх
listen to- сонсох
the radio- радио
every day- өдөр бүр
The River Nile- Нил мөрөн
flow- урсах
the Mediterranean- газар дундын тэнгис
very fast- маш хурдан
today- өнөөдөр
much faster than-...аас хэт хурдан
usual- энгийн үе
grow- ургуулах, ургах
vegetables- ногоо
in our garden- цэцэрлэгтээ
but-гэхдээ
this year- энэ жил
any- ямар ч
English- англи хэл
not bad- муу биш
i think- ....би бодож байна
improve- сайжрах
slowly- удаанаар, бага багаар, алгуур
in London- Лондонд
at the moment- яг одоо
stay- байрлах, үлдэх
at the Park Hotel- Парк буудалд
always- үргэлж
there- тэнд
when she's in London- тэр Лондонд байхдаа
stop(gerund)- зогсох
walk- алхах
soon- удалгүй
start- эхлэх
feel tired- ядарч, ядрах
drive- жолоодох, машин барих
my father- миний аав
teach- заах
me- надад
normally- ерөнхийдөө
finish- дуусгах
work- ажил
at five- 5 цагт
but- гэхдээ
until six- 6 хүртэл
earn- мөнгө олох
a little more money- бага зэрэг илүү мөнгө
my parents- миний эцэг эх
live- амьдах
in Manchester- Манчестэрт
they- тэд
born- төрөх
never- хэзээ ч
anywhere else- өөр хаа нэгтээ, өөр хаана ч
look for- хайх
a place to live- амьдрах газар
with her sister- эгчийндээ, эгчтэйгээ
until- хүртэл
find- олон
somewhere- хаа нэг газар, ямар нэг газар
architect- архитектур
enjoy- дуртай байх
parties- үдэшлэгүүд
this one- энэ нэг
very much- маш их, үгүйсгэлд тийм ч их биш гэсэн утга гаргана
lose- алдах, алга болгох
pen- үзэг
again- дахиад
car- машин
break down- эвдрэх
make a mistake- алдаа гаргах
the same mistake- ижилхэн алдаа
forget- мартах
glasses- нүдний шил
typical!- энгийн л үзэгдэл

Comments

Popular posts from this blog

Дүрмийн хичээл 4 (Present continuous болон present simple 2)

Дүрмийн хичээл 1 (Present continuous tense)