Шинэ үгийн хичээл 1 (Make, do, have, take-ын ялгаа)

Make-тай цуг ашиглагдах үгнүүд:

a mistake- алдаа хийх
a meal- хоол хийх
money- мөнгө олох
friends- найзтай болох
a decision- шийдвэр гаргах
a noise- дуу чимээ гаргах
progress- дэвшил, сайжруулалт хийх

He made a few mistakes in the exam.
Тэр шалгалтанд цөөхөн алдаа хийсэн.
I had to make my own dinner last night.
Би өнгөрсөн шөнө өөрийнхөө хоолыг хийх ёстой болсон.
He made a lot of money when he worked in America.
Тэр Америкт ажиллахдаа маш их мөнгө олсон.
It's not always easy to make friends in a foreign country.
Гадаад улсад найзтай болох нь үргэлж амар байдаггүй.
You can have the green ones or the red ones, but you must make a decision before 6 p.m.
Бид улаан нэгийг нь эсвэл ногоон нэгийг нь авч болно, гэхдээ оройн 6-с өмнө шийдвэр гаргах ёстой.
I can't work when the children make a lot of noise.
Хүүхдүүд маш их чимээ гаргах үед би ажиллаж чаддаггүй.
Her English is good now. She has made a lot of progress.
Түүний англи хэл одоо сайн. Тэр маш их дэвшил гаргачихаад байна.

Do-тэй цуг ашиглагдах үгнүүд:
homework(U)- гэрийн даалгавраа хийх
the housework(U)- гэрийн ажил хийх
subjects- хичээл судлах, жишээ нь англи хэл ч юм уу 'do English'
a course- сургалтанд суух
the shopping- дэлгүүр хэсэг
research(U)- судалгаа хийх
a favor- туслах, тус болох
something/ anything/ nothing- ямар нэг зүйл, юу ч, юуг ч хийх, хийхгүй байх

I forgot to do my English homework last night.
Би өнгөрсөн шөнө англи хэлний даалгавраа хийхээ мартсан.
My mother do the all housework in the house.
Манай ээж байшин дахь бүх гэрийн ажлыг хийдэг.
Did you do English at school?
Чи сургуульдаа Англи хэл үзэж байсан уу?
I did one-week course in history.
Би түүхийн нэг долоо хоногийн сургалт сурсан.
I always do the shopping at the weekend.
Би амралтын өдрүүдээр үргэлж дэлгүүр хэсдэг.
He's doing research in physics at Rome university.
Тэр Ром их сургуульд физикийн судалгаа хийж байгаа.
I don't have any coffee. Could you do me a favor and lend me some?
Надад ямарч кофе байхгүй. Чи надад тус болж, хэдийг зээлж чадах уу?
I did anything last night. That boy has done nothing all day.
Би өнгөрсөн шөнө юу ч хийгээгүй. Тэр хүү бүхэл өдөржингөө юу ч хийгээгүй.

Have-тай цуг ашиглагдах үгнүүд:
a rest- амрах
food- идэх
a drink- уух
a bath/shower- ваннд хэвтэх, шүршүүрт орох
a party- үдэшлэг зохиох
a baby- хүүхэдтэй болох
a (nice/great/terrible) time- (гоё/гайхалтай/аймшигтай)цагийг өнгөрүүлэх

They had a long rest after the game.
Тэд тоглоомын дараа удаан амарсан.
I had steak but Paul just had a cup of tea.
Би стэйк идсэн харин Paul зөвхөн цай уусан.
Lets have a drink before dinner.
Оройн хоолны өмнө ууцгаая.
I always have a bath when I get up.
Би босох болгондоо усанд ордог
I'm having a party for my birthday.
Би төрсөн өдөртөө зохиулж үдэшлэг зохиож байгаа.
Mary is having a baby next month.
Mary ирэх сард хүүхэдтэй болно.
We had a very nice time in Switzerland last year.
Бид өнгөрсөн жил Швэцарт маш гоё цагийг өнгөрүүлсэн.

Take-тай цуг ашиглагдах үгнүүд:
an exam(do an exam бас болно)- шалгалт өгөх
a photo- зураг авах
a decision(make бас болно)- шийдвэр гаргах
a shower-щ(have бас болно)-шүршүүрт орох
a bus/ train/taxi/ plane- автобус, галт тэрэг, такси, онгоцоор явах

I'm going to take four exams next month.
Би ирэх сард 4 шалгалт өгнө.
He took a lot of photos on holiday.
Тэр амралтанд маш олон зураг авсан.
I'm not very good at taking decisions. 
Би шийдвэр гаргахдаа тийм ч сайн биш.
I'm going to take shower before lunch.
Би өдрийн хоолноос өмнө шүршүүрт орно.
We were late, so we took a taxi to the airport.
Бид хоцорч байсан, тиймээс бид онгоцны буудал руу таксигаар явсан.

Дасгал өгүүлбэрүүд:
1. Бид өнгөрсөн шөнө гэрийн даалгавар хийж чадаагүй.
2. Тэр төрсөн өдөртөө зориулж үдэшлэг зохионо.
3. Тэр олон алдаа хийсэн үү?
4. Би ихэнхдээ гэрийн ажил хийдэг.
5. Чи олон зураг авсан уу?
6. Хэзээ чи дараагийн шалгалтаа өгөх вэ? (2)
7. Би англи хэлний сургалтанд суумаар байна.
8. Бид удалгүй шийдвэр гаргах ёстой. (2)
9. Тэр химээр судалгаа хийж байгаа.
10. Тэд үдэшлэгийн үеэр маш их чимээ гаргасан.
11. Ууцгаая.
12. Би маргааш өдрийн хоол хийнэ.
13. Би амралтын өдрүүдээр гэрийн ажил хийдэг.
14. Би ресторанд пицца идсэн.
15. Би ихэвчлэн бямба гаригийн өглөө дэлгүүр хэсдэг.
16. Тэд хоёулаа мөнгө олохыг хүсч байгаа.
17. Тэд хэзээ шийдвэрээ гаргах вэ?
18. Тэр мэдээж сайжирч байна.

Шинэ үгс:
last night- өнгөрсөн шөнө
soon- удалгүй
definitely- мэдээж

Хариу:
1. We couldn't do the homework last night.
2. He's going to have a party for his birthday.
3. Did he made many mistakes?
4. I often do the housework.
5. Did you take many photos?
6. When do you take your next exam?
    When do you take your next exam?
7. I want to do a course in English .
8. I must make a decision soon.
    I must take a decision soon.
9. He's doing research in chemistry.
10. They made a lot of noise during the party.
11. Let's have a drink.
12. I'm going to make lunch tomorrow.
13. I do housework at the weekends.
14. We had a pizza in the restaurant.
15. I usually do shopping on Saturday morning.
16. They both want to make money.
17. When are they going to make a decision.
18. He's definitely making progress.

Comments

Popular posts from this blog

Дүрмийн хичээл 4 (Present continuous болон present simple 2)

Дүрмийн хичээл 1 (Present continuous tense)

Дүрмийн хичээл 3 (Present continuous болон Present simple)