Дүрмийн хичээл 1 (Present continuous tense)

A. Ярьж байгаа агшинд буюу яг одоо хийж байгаа зүйлийн тухай илэрхийлэхдээ. Тэгэж байна, ингэж байна гэсэн утгыг гаргана. 

Сара машиндаа байна. Тэр ажилдаа явж байна. 
She is driving to work. 
Тэр ажил руугаа явж байна
Энэ өгүүлбэр түүнийг яг одоо ярьж байх хоромд ажил руугаа явж байгааг илэрхийлж байна. 

Бүтэц:
I                          am (=I'm)                driving
he/she/it              is (=he's)                 working
we/you/they        are (=we're)             doing          ...гэх мэт

B. I'm doing something. Би ямар нэгэн зүйлийг хийгээд дундаа явж байгаа гэсэн утгыг илэрхийлнэ. Эхлүүлээд хараахан дуусгаагүй байгаа үед. 
Please don't make so much noise. I'm trying to work. 
Битгий маш их чимээ гаргаач. Би ажиллах гэж хичээж байна. 
Where is Mark? He's having a shower. 
Марк хаана байна вэ? Тэр шүршүүрт орж байгаа. 
Let's go out now. It isn't raining anymore. 
Одоо гадагшаа гарцгаая. Бороо орохоо орохгүй байна. (цаашдаа орохгүй)
Hell, Jane. Are you enjoying the party. 
Сайн уу, Жэйн. Чамд үдэшлэг таалагдаж байна уу? (*Чи үдэшлэгийг таалж байна уу?)
What is all these noise? What is going on?
Тэр бүх дуу чимээ юу вэ? Юу болоод байна? 

Үйл явдал яг ярьж байх хоромд өрнөөгүй ч байж болно. Жишээ нь:
Стив нэг найзтайгаа утсаар ярьж байна. Тэр хэлэхдээ:
I'm reading a really good book at the moment. 
Би яг одоо нэг үнэхээр гоё ном уншиж байгаа. (Стив утсаар ярьж байх үедээ уншаагүй боловч, тэр номоо эхлүүлчихээд дундаа явж байгаа гэсэн утгыг гаргаж байна.)

Sara wants to work in Italy, so she's learning Italian. 
Сара италид ажиллахыг хүсдэг, тиймээс тэр итали хэл сурч байгаа. 
Some friends of mine are building their own house. 
Миний хэдэн найз өөрсдийхөө гэрээ барьж байгаа. 

C. today/this week/this year- өнөөдөр, энэ долоо хоног, энэ жил гээд одоотой холбоотой цагтай хамт хэрэглэгдэнэ. 
You are working hard today. 
Чи өнөөдөр шаргуу ажиллаж байна. 
The company isn't doing well this year. 
Компани энэ жил тийм ч сайн ажиллахгүй байна. 

D. Одоо гарч буй өөрчлөлтийн талаар ярихдаа эдгээр үгстэй хамт хэрэглэгдэнэ. 
get/change/become/increase/rise/fall/grow/improve/begin/start
болох/өөрчлөгдөх/болох/ихсэх/өсөх/унах,багасах/сайжрах/эхлэх/эхлэх
Is your English getting better?
Чиний англи хэл сайжирч байна уу? 
The population of the world increasing very fast. 
Дэлхийн хүн ам маш хурдтай өсөж байна. 
At first I didn't enjoy my job, but now i'm beginning to enjoy it. 
Анхандаа би ажилдаа дуртай байгаагүй, гэхдээ одоо үүнд дуртай болж эхэлж байна. 

Дасгал өгүүлбэрүүд:
1. Чи өнөөдөр шаргуу ажиллаж байна. Тиймээ, надад хийх их байгаа. 
2. Би Сараг хайж байна. Чи түүнийг хаана байгааг мэдэх үү? 
3. Харанхуй болж байна. Би гэрлийг асаачих уу? 
4. Тэд яг одоо амьдрах хаа ч байхгүй. Тэд ямар нэг газар олох хүртлээ найзуудындаа байрлахаар болсон. 
5. Ажил дээр юмс тийм ч сайнгүй байна. Компани мөнгө алдаж байна. 
6. Чамд шүхэр байна уу? Бороо орж эхэлж байна. 
7. Чи маш их дуу чимээ гаргаж байна. Чи илүү чимээгүй байж болох уу? Би анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээж байна. 
8. Яагаад эдгээр бүх хүмүүс энд байгаа юм? Юу болоод байна аа? 
9. Битгий маш их чимээ гаргаач. Би ажиллах гэж хичээж байна. 
10. Одоо гадагшаа гарцгаая. Бороо орохгүй байна. 
11. Чи радиог унтрааж болно. Би үүнийг сонсохгүй байна.  
12. Сара өчигдөр шөнө над руу залгасан. Тэр Францад амарч байгаа. Тэр цагийг гайхалтай өнгөрүүлж байгаа ба буцаж ирэхийг хүсэхгүй байгаа. 
13. Би жин хасахыг хүсч байна. Тиймээс энэ долоо хоног өдрийн хоол идэхгүй байгаа. 
14. Сара дөнгөж оройн анги эхлүүлээд байгаа. Тэр Герман хэл сурч байгаа. 
15. Паул Сара хоёр маргалдчихаад байгаа. Тэд бие биетэйгээ ярихгүй байгаа. 
16. Би ядарч эхэлж байна. Надад амралт хэрэгтэй байна. 
17. Тим энэ долоо хоногт ажиллахгүй. Тэр амралтанд байгаа. 
18. Тэр эдгээр өдрүүдэд юу хийгээд байна даа? 
19. Тэр их сургуульд байгаа. 
20. Тэр юугаар сурч байгаа вэ? (*Тэр юуг судалж байгаа вэ?)
21. Тэрэнд энэ таалагдаж байгаа юу? (*Тэр үүнийг таалж байгаа юу?)
22. Чи шинэ ажилдаа ямархуу байна даа? 
23. Юмс сайжирч байна. 
24. Тэр яг одоо ажилдаа дуртай биш байгаа. (Тэр одоо ажлаа таалахгүй байгаа)
25. Тэр үүнээс уйдаж эхэлж байгаа. 
26. Дэлхийн хүн ам маш хурдтай өсч байна. 
27. Дэлхий өөрчлөгдөж байна. 
28. Нөхцөл байдал аль хэдийн муу байна, илүү муу болж байна. 
29. Амьдрах өртөг өсөж байна. Жил бүр юмс улам үнэтэй байна. 
30. Цаг агаар сайжирч эхэлж байна. Бороо зогсчихлоо, салхи хүчтэй байснаа больсон. 

Шинэ үгс:
work- ажиллах
very hard- маш шаргуу
today- өнөөдөр
have- ...тай байх
a lot to do- хийх маш их юм 
look for- хайх
know- мэдэх
where she is- түүний хаана байгааг
get dark- харанхуй болох
turn on- асаах
the light- гэрэл
anywhere to live- амьдрах хаа ч  
at the moment- яг одоо
stay- үлдэх
with friends- найзуудтайгаа 
until- хүртэл 
find- олох
somewhere- ямар нэг газар 
things- юмс
good- сайн
at work- ажил дээр
company- компани
lose- алдах
money- мөнгө
have got- ...тай байх
umbrella- шүхэр
start- эхлэх
to rain- бороо орох
make- хийх, гаргах(дуу чимээ)
a lot of noise- маш их чимээ
can- чадах, болох(туслах үйл үг, өгүүлбэрийн хоёрдугаар байранд бичигдэн гол үгээ ардаа авдаг)
be- байх
quieter- илүү чимээгүй
try- хичээх, оролдох
concentrate- анхаарлаа төвлөрүүлэх
all- бүх, бүгд
these- эдгээр
people- хүмүүс
here- энд 
happen- болох
please- тэгээч, тэгнэ үү, гуйя
so much- маш их, (үгүйсгэлд тийм ч их биш гэсэн утга гаргана)
work- ажиллах
let's- тэгцгээе 
go out- гадагш гарах
now- одоо
rain(anymore)- бороо орох
phone- залгах
last night- өнгөрсөн шөнө
(be)on holiday- амрах
in France- Францад
have a great time- цагийг зугаатай өнгөрүүлэх
listen to- сонсох
want- хүсэх
come back- буцаж ирэх
lose weight- жин хасах
so- тиймээс
this week- энэ долоо хоног
eat- идэх
lunch- өдрийн хоол
just- дөнгөж, сая
start- эхлэх
evening class- оройн анги
learn- сурах
German- герман хэл
Paul and Sara- Паул Сара хоёр
have an argument- хэрэлдэх, маргалдах
speak to- ярих 
each other- бие биетэйгээ
work- ажиллах
do- хийх
these days- эдгээр өдрүүдэд
(be) at university- их сургуульд байх
study- сурах, судлах
enjoy- дуртай байх
get on- таарах, хэр байх
your new job- шинэ ажлаа
improve- сайжрах
his work- түүний ажил
begin- эхлэх
to get bored with it- үүнээс уйдаж эхлэх
the population- хүн ам
of the world- дэлхийн
increase- өсөх, нэмэгдэх
very fast- маш хурдтай
the world- дэлхий
change- өөрчлөгдөх
the situation- нөхцөл байдал
already- аль хэдийн
bad- муу
get worse- муудах
the weather- цаг агаар
get to improve- сайжирч эхлэх
the rain- бороо
stop- зогсох
and- ба, (,)
the wind- салхи
as strong- хүчтэй байх


Comments

  1. Prsent Continuous Tense iin jishee uguulberuudiin orchuulga baival ugch boloh uu

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Дүрмийн хичээл 4 (Present continuous болон present simple 2)

Дүрмийн хичээл 3 (Present continuous болон Present simple)