Шинэ үгийн хичээл 2 (Give, keep, break, catch, see)

Эдгээр үгсийн хэрэглээг тайлбарлалаа. Ямар үгс, зарим үед өөр үгстэй хамтраад шинэ утгыг үүсгэдэг талаар анзаарч хараарай. Эхний тайлбарлаж байгаа хэсгийн өгүүлбэрүүдийг ч бас монголыг нь харж байгаад эргүүлээд бичээд үзээрэй.

Give
Би өнөө орой чамруу залгана.
I'll give you a ring this evening. (give (someone) a ring- залгах)
Чи надад тусалж чадах уу?
Could you give me a hand? (give (someone) a hand- тус хүргэх)
Миний мэндийг Паулд дамжуулаарай.
Please give my regards to Paul(give regards- мэнд дамжуулах)
эсвэл ингэж хэлж болно:
If you see Paul, please give him my regards

Keep

The coat will keep you dry; the gloves will keep your hands warm. (чамайг хуурай байхад туслана, хуурай хэвээр чинь байлгана гэсэн утгаар keep энэ бүтцээр 'keep+нэр үг/төлөөний үг+тэмдэг нэр' орж ирнэ)
Хүрэм чамайг хуурай хэвээр чинь байлгана, бээлий гарыг чинь дулаахан байлгана.
I keep losing my my glasses. (ямар нэг үйлдлээ үргэлжлүүлж хийсээр байх гэсэн утгаар keep энэ бүтцээр 'keep+V ing' орж ирнэ)
Би нүдний шилээ алга болгосоор байна.
 I keep getting backache.
Миний нуруу өвдсөөр байна. (*Би нурууны өвчин үргэлжлүүлж авсаар байна)
Please keep in touch. (keep in touch-холбоотой байх)
Холбоотой байгаарай.
The school keeps a record of the number of times that students are absent. (keep a record- тэмдэглэх)
Сургууль сурагчид байхгүй бүрийн тоог тэмдэглэж авдаг.

Break
He broke the world record again. (break the record- рекорд эвдэх)
Тэр дахиад дэлхийн рекорд эвдсэн.
Most people break the law at some point in their lives. (break the law-хууль зөрчих )
Ихэнх хүмүүс амьдралынхаа зарим үед хууль зөрчдөг.
In my first lesson with a new class, I usually do something to break the ice. (break the ice- мөс хагалах)
Шинэ ангид орох анхны хичээлдээ, би ихэнхдээ мөс хагалах ямар нэг зүйл хийдэг.

Catch 
We can catch a bus down the road. (catch a bus- автобусанд суух, take бас болно)
Бид замын доороос автобусанд сууж болно.
How did you catch that cold? (catch a cold- ханиад хүрэх)
Чи яаж тэр ханиадыг хүрээв?
Catch the ball and throw it to James. (catch- барьж авах)
Бөмбөгийг барь, James-руу шид.

See
This part of the picture doesn't look right compared with the other part.
Зургийн энэ хэсэг нь нөгөө хэсэгтэй харьцуулахад зөв харагдахгүй байна.
Yes, I see what you mean. (see- ойлгох)
Тиймээ, би чиний юу гэж байгааг ойлгож байна.
Do you think we need to hire a car?
Бид машин хөлслөх хэрэгтэй гэж чи бодож байна уу?
I don't know. I will see what the others say. (see- бусдын юу гэхийг мэдэх)
Би мэдэхгүй ээ. Би бусад юу гэж хэлэхийг мэдээтэхье.
I don't see the point of practicing 6 hours a day.
I can't see the point of practicing 6 hours a day. (see- ойлгох, харах)
Би өдөрт 6 цаг бэлтгэл хийхийн утга учрыг харахгүй байна. (2)

Дасгал өгүүлбэрүүд:

Дүрмээ харахгүйгээр бичих гээд үзээрэй:
бөмбөг барих-
ханиад хүрэх-
автобусанд суух-
хууль зөрчих-
рекорд эвдэх-
холбоотой байх-
тэмдэглэх-
мэнд дамжуулах-
тус үзүүлэх-
1. Бид концертыг тв-р үзэж чадаж байхад тасалбарт маш их мөнгө зарцуулахын утга учрыг би ойлгохгүй байна.
2. Эдгээр гутал чиний хөлийг дулаан, хуурай байлгана.
3. Чи гэр рүүгээ буцахдаа миний мэндийг ээждээ дамжуулаарай.
4. Бид шийдвэр гаргахаасаа өмнө, Alex юу гэж хэлэхийг мэдэцгээе.
5. Хэрвээ алхахад хэтэрхий хол бол, бид автобусанд сууж болно.
6. Асуудал юу болохыг би мэдэхгүй байна, гэхдээ би миний толгой өвдсөөр байх юм*
7. Би амралтанд хүмүүстэй танилцах үедээ тэдэнтэй үргэлж холбоотой байна гэж амладаг гэхдээ би хэзээ ч тэгдэггүй.
8. Би амралт надад үнэндээ таалагдаагүй учир нь би хоёр дахь өдөр ханиад хүрээд, долоо хоногийн ихэнхийг найтааж, нусаа нийж өнгөрүүлсэн.
9. Чи нэг хурал эсвэл сургалт зохион байгуулахад, чамд ямар нэгэн мөс хагалах зүйл хэрэгтэй гэж би бодож байна, үгүй бол хүмүүс бие биенээсээ бага зэрэг бишүүрхэнэ.
10. Би хүүхдийн хувцсанд их мөнгө зарахын утга учрыг ойлгохгүй байна учир нь тэд хэдхэн сарын турш л үргэлжилдэг ба тэгээд л хэт багадчихна.

Шинэ үгс:
a lot of money- маш их мөнгө
spend- зарцуулах
concert- концерт
on TV- тв-р
tickets- тасалбаруудад
These- эдгээр
boots- гутал
warm- дулаан
dry- хуурай
go back- буцах
home-  гэр рүү
please- аарай, тэгнэ үү, гуйя... гэсэн утга гаргана
before- өмнө, тэгэхээс өмнө
what Patricia says- Патриша юу гэж хэлэх
too far- хэтэрхий хол
walk- алхах
If- хэрвээ
a bus- автобус
know-мэдэх
what the problem is- асуудал юу болохыг
but- гэхдээ
headaches- толгойн өвчин
meet people- хүмүүстэй танилцах, уулзах
on holiday-амралтаар, амралтанд
always-үргэлж
promise- амлах
never do- хэзээ ч хийдэггүй, тэгдэггүйй
really- үнэхээр, үнэндээ
enjoy- таалах, дуртай байх
on the second day- хоёр дахь өдөр нь
spend- өнгөрүүлэх
most of the week- долоо хоногийн ихэнх
sneezing- найтааж
blowing my nose- нусаа нийж
organize- зохион байгуулах
conference- хурал
course- сургалт
need- хэрэгтэй(туслах үйл үг)
something- ямар нэгэн зүйл, юм
otherwise- нөгөөтэйгүүр, үгүй бол
people- хүмүүс
a bit nervous- бага зэрэг жийрхэх, бишүүрхэх
of each other- бие биенээсээ
on children's clothes- хүүхдийн хувцсанд
only- зөвхөн, ердөө
last- үргэлжлэх
then- тэгээд
too small- хэтэрхий бага, жижиг




Comments

Popular posts from this blog

Дүрмийн хичээл 4 (Present continuous болон present simple 2)

Дүрмийн хичээл 1 (Present continuous tense)

Дүрмийн хичээл 3 (Present continuous болон Present simple)