Дүрмийн хичээл 2 (Present simple буюу I do)

Алекс бол автобусны жолооч, гэхдээ одоо тэр орондоо унтаж байна.
He is not driving a bus.
Тэр автобус унахгүй байна. Гэхдээ:
He drives a bus.
Тэр автобус жолооддог.

Бүтэц:
I/we/you/they             drive/work do      
he/she/it                      drives/works/does

B. Бид энэ цагийг ерөнхий зүйлсийг ярихдаа ашиглана. Ямар нэг зүйл бүх цаг үед болдог, давтагддаг эсвэл ерөнхийдөө үнэн байдаг зүйлийн талаар ярихдаа present simple авдаг.
Nurses look after patients in hospitals.
Сувилагчид өвчтнүүдийг эмнэлэгт асардаг.
I usually go away at the weekends.
Би амралтын өдрүүдээр ихэвчлэн гадагшаа явдаг.
The earth goes round the sun.
Дэлхий нарыг тойрч эргэдэг.
The Cafe opens at 7:30 in the morning.
Кафе өглөө 7:30-д онгойдог.

Бүтцээ анхаараарай:
I work... гэхдээ He works...
They teach... гэхдээ My sister teaches...

C. Үгүйсгэсэн өгүүлбэр, асуух өгүүлбэр энэ цаг дээр гаргахын тулд 'do/does' ашигладаг.
do                               I/we/you/they         work?
does                            he/she/it                 drive?
I/we/you/they            don't                        work
he/she/it                    doesn't                      drive

I come from Canada. Where do you come from?
Би Канадаас ирсэн. Чи хаанаас ирсэн бэ?
I don't go away very often.
Би гадагшаа тийм ч их явдаггүй.
What does this word mean?
Энэ үг юу гэсэн утгатай вэ?
Rice doesn't grow in cold climates.
Будаа хүйтэн цаг уурт ургадаггүй.
What do you do?
Чи юу хийдэг вэ?
I work in a shop.
Би нэг дэлгүүрт ажилладаг.
He's always so lazy.
Тэр үргэлж л маш залхуу байдаг.
He doesn't do anything to help.
Тэр туслах юу ч хийдэггүй.

D. Тухайн зүйлийг хэр их хийдэг талаар ярихдаа энэ цагийг хэрэглэнэ.
I get up at 8 o'clock every morning.
Би өглөө бүр 8 цагт босдог.
How often do you do to the dentist?
Чи шүдний эмч рүү хэр их явдаг вэ?
Sara don't drink tea very often.
Сара цай тийм ч их уудаггүй.
Ben usually goes away two or three times a year.
Бэн ихэнхдээ жилд хоёр эсвэл гурван удаа гадагшаа явдаг.

E. I promise/I apologize/ I advise/ I insist/ I agree/ I refuse... гэх мэтээр
Би... амлаж байна/ би... уучлал гуйж байна/ би... шаардаж байна/ би... зөвшөөрч байна/ би... татгалзаж байна гэх мэт давхар өгүүлбэр орж ирж байгаа тохиолдол эдгээр илэрхийллүүд энэ цаг дээр бичигдэнэ.
I promise I won't be late.
Би хоцрохгүй гэж амлаж байна.

Дасгал өгүүлбэрүүд:
1. Сара германаар маш сайн ярьдаг.
2. Би кофе их уудаггүй.
3. Усан сан өглөө бүр 7:30-д онгойдог.
4. Муу жолоодлого олон ослыг үүсгэдэг.
5. Миний эцэг эх нэг маш жижигхэн байранд амьдардаг.
6. Олимпын наадам 4 жил тутам болдог.
7. Панамын суваг Атлантын болон номхойн тэнгисийг холбодог.
8. Сара тийм ч их цай уудаггүй.
9. Банкууд энд хэдэн цагаас хаадаг вэ?
10. Надад компьютер байгаа, гэхдээ үүнийг их хэрэглэдэггүй.
11. Тэр хаанаас ирсэн бэ? Тэр Шотланд.
12. Чи юу хийдэг вэ? Би цахилгаанчин.
13. Ажил руу очиход би нэг цаг зарцуулдаг. (Ажил руу очиход надаас нэг цаг авдаг)
14. Энэ өгүүлбэр рүү хар даа. Энэ үг юу гэсэн утгатай вэ?
15. Давид тийм ч чийрэг биш. Тэр ямар ч спорт хийдэггүй.
16. Дэлхий нарыг тойрч эргэдэг.
17. Будаа Британид ургадаггүй.
18. Нар зүүнээс манддаг.
19. Зөгий бал үйлдвэрлэдэг.
20. Цагаан хоолтнууд мах иддэггүй.
21. Атист хүн бурханд итгэдэггүй.
22. Хэлмэрч нэг хэлээс нөгөө хэл рүү орчуулдаг.
23. Худалчууд бол үнэнийг хэлдэггүй хүмүүс.
24. Амазон мөрөн Атлантийн тэнгис рүү урсдаг.
25. Чи хэр их теннис тоглодог вэ?
26. Чиний эгч теннис тоглодог уу?
27. Чи ямар сонин уншдаг вэ?
28. Чи хэр их кино театр руу явдаг вэ?
29. Чиний эцэг эх хаана амьдардаг вэ?
30. Өнөөдөр сайхан өдөр байна. Бүгдээрээ гадагшаа алхахаар гарахыг би санал болгож байна. (Бид гадагшаа алхахаар гарахыг би санал болгож байна.)
31. Чиний юу гэж хэлснийг би хэнд ч хэлэхгүй. Би амлаж байна.
32. Чи надаар хоол төлүүлэх ёстой. Би шаардаж байна.
33. Би юу хийсэндээ уучлал гуйж байна. Дахиж ийм зүйл болохгүй.
34. Хилл гудамж дахь шинэ ресторанд маш сайн. Би санал болгож байна.

 Шинэ үгс:
speak- ярих
German- герман
very well- маш сайн
often- их, ихэндээ
drink- уух
coffee- кофе
at 7:30- 7:30-д
every morning- өглөө бүр
bad driving- муу жолоодлого
cause- үүсгэх, бий болгох, юмны шалтгаан болох
many- олон
accidents- ослууд
my parents- миний эцэг эх
live- амьдрах
in a very small flat- маш жижиг байшинд
The Olympic Games- Олимпын наадам
take place- болох
every four years- 4 жил тутам
The Panama Canal- Панамын суваг
the Atlantic and Pacific oceans- Атлантын болон Номхон далай
tea- цай
very often- маш их, (үгүйсгэлд тийм ч их биш)
what time- хэдэн цагт
the banks- банк
close- хаах
here- энд
have got- ...тай байх
computer- компьютер
but- гэхдээ
use- хэрэглэх
much- их
come from- ...аас ирэх
Scottish- шотланд хүн
do- хийх
electrician- цахилгаанчин
take- авах, зарцуулах
me- надаас, надад
an hour- цаг
to get to work- ажилд очиход
look at- ...руу харах
this sentence- энэ өгүүлбэр
mean- утгатай байх
this word- энэ үг
very- маш
fit- чийрэг, бадриун
do sport- спортоор хичээллэх
any sport- ямар ч спорт (any зөвхөн асуух болон үгүйсгэх өгүүлбэрт орж ямар ч, ямар нэг гэсэн утга гаргана)
the earth- дэлхий
go round- тойрч эргэх
the sun- нар
rice- будаа
grow- ургах
in Britain- Британид
rise- мандах, өсөх
in the east- зүүнээс
bees- зөгий
make- хийх, үйлдвэрлэх
honey- зөгийн бал
vegetarians- цагаан хоолтон
eat- идэх
meat- мах
an atheist- шүтлэггүй хүн
believe in- ...д итгэх
God- бурхан
interpreter- хэлмэрч, орчуулагч
translate- орчуулах
from one language into another- нэг хэлээс нөгөө хэл рүү
liars- худалчууд
people- хүмүүс
who doesn't tell the truth- үнэнийг хэлдэггүй
The River Amazon- Амазон мөрөн
flows into- ...руу урсах
the Atlantic Ocean- Атлантын далай
How often- хэр их
play tennis- теннис тоглодог
your sister- чиний эгч
which newspaper- аль сонин, ямар сонин
read- унших
go- явах
to the cinema- кино театр руу
where- хаана
your grandparents- чиний эмээ өвөө



Comments

Popular posts from this blog

Дүрмийн хичээл 4 (Present continuous болон present simple 2)

Дүрмийн хичээл 1 (Present continuous tense)

Дүрмийн хичээл 3 (Present continuous болон Present simple)