Шинэ үгийн хичээл 4 (Go)

A. Come болон Go ялгаа
Go- ихэвчлэн яригч өөрөө одоо байгаа байрлалаасаа хөдлөхийг илэрхийлдэг
Come- яригч руу чиглэж буй хөдөлгөөний илэрхийлдэг

Чи одоо сургууль дээрээ байгаа гээд төсөөлөөрэй.

I had to go to Jimmy's to pick up some books and then I went to the post office before I came to school.
Би хэдэн ном авахын тулд Жимигийнх рүү явах ёстой байсан, тэгээд би сургууль руу ирэхээс өмнө шуудан руу явсан.
Would you like to come and visit me in Bern?
Чи Бэрнд над дээр зочилж, ирэхийг хүсч байна уу?
I'll come to your flat at 7 p.m.
Би танай байранд орой 7 цагт очно.

Bring болоон take-н хэрэглээтэй төстэй. гэдэг нь авч ирэх, нь авч явах гэсэн утга гаргадаг.

I think I'll take my bike to the match and Peter can bring it back here tomorrow.
Би дугуйгаа тэмцээн руу авч явна, Peter маргааш үүнийг энд буцааж авчирч чадна гэж би
бодож байна.

B. Ямар нэгэн үйлдэл хийхээр гадагш гарч байгаа бол үүнийг go+ing+ noun эсвэл go (out) for +a noun гэж аль ч бүтцээр нь хэрэглэж болно. 

We could go shopping.
Бид дэлгүүр хэсч болох юм.
We could go riding.
Бид морь унаж болох юм.
The went sightseeing.
Тэд дурсгалт газрууд үзсэн.
They went swimming.
Тэд сэлэхээр явсан.
She wanted to go for a walk.
She wanted to go out for a walk.
Тэр алхахаар гарахыг хүссэн.(2)
She wanted to go for a drink.
She wanted to go out for a drink.
Тэр уухаар гарахыг хүссэн.(2)
Let's go for a drive.
Let's go out for a drive.
Гадуур машинаар явцгаая.(2)
Let's go for a meal.
Let's go out for a meal.
Хоол идэхээр явцгаая.(2)

Go ардаасаа тэмдэг нэр дагуулаад төлөв байдлын өөрчлөлтийг зааж 'болох' гэсэн утга гаргадаг. Тэрхүү өөрчлөлт нь ихэвчлэн муу тал руугаа байдаг.
My brother's hair is going grey, and my father is going bald.
Миний ахын үс саарал болж байгаа, миний аав халзарч байгаа.
The company went bankrupt last year.
Компани өнгөрсөн жил өрөнд орсон.
My grandmother is going deaf.
Миний эмээ дүлийрч байгаа.
If you wear his jacket, he'll go mad.
Хэрвээ чи түүний хүрмийг өмсвөл тэр галзуурна.

Хөдөлж байгаа зүйлийн хурдыг илэрхийлэхдээ бас ашиглана. (do-г ашиглах бас боломжтой)
We were going about 80 km an hour, when the accident happened.
We were doing about 80 km an hour, when the accident happened.
Осол тохиолдоход бид ойролцоогоор цагт 80 км-н хурдтай явж байсан. (2)

Зам эсвэл тээврийн хэрэгсэл хаашаа очдогийг хэлэх, эсвэл асуухдаа go ашиглана.
Does this bus go to the National Gallery?
Үндэсний галлери руу энэ автобус очдог уу?
I don't think this road goes to the station.
Энэ зам галт тэрэгний буудал руу аваачна гэж би бодохгүй байна.

C. Илэрхийллүүд
Have a go- оролдох
How's it going?- Ямархуу байна даа?
my go(my turn бас болно)- миний ээлж

Дасгал өгүүлбэрүүд:

(2)- гэдэг нь хоёр янзаар бичээрэй гэж байгаа шүү!

1. Хэдэн цагаас чи өнөө орой Жимийн үдэшлэг рүү явах вэ?
2. Би итгэлгүй байна яагаад гэвэл Christopher эхлээд энд ирнэ, тэгээд бид хамтдаа явна.
3. Бид хэдэн СD-нүүд аваачна, Sue гитараа авчирна. Гэсэн ч би нэлээн эрт явна байх, тиймээс чи миний CD-нүүдийг маргааш буцааж авчирч чадна байх гэж бодож байна уу?
4. Би өглөө дэлгүүр рүү явахыг хүсч байна. Чи арваас өмнө ирж чадах болов уу?
6. Үүнийг яг хэлэх нь хэцүү гэхдээ би ачааны машиныг ойролцоогоор цагт 60 км явж байсан гэж бодож байна. (2)
7. Би үргэлж оролдож үзэхийг хүсдэг байсан. (2)
8. Алив ээ. Энэ чиний ээлж.
9. Уучлаарай. Энэ зам автобусны буудал руу очдог уу?
10. Би өнөө өглөө дэлгүүр хэссэн, хэдэн ном болон хувцас худалдаж авсан.
11. Бидэнд гэрт нэг их хоол байгаагүй, тиймээс бид дэлгүүр хэсэхээр шийдсэн.
12. Бид Талбайн ойролцоох тэр гоё шинэ баранд яагаад уухаар гарч болохгүй гэж?
13. Би түүхийн дурсгалт газар үзэхийг хүссэн учир нь би Венецд өмнө нь хэзээ ч байж үзээгүй, гэхдээ бусад машин түрээсэлж, хөдөө машинаар ялахыг хүссэн.
14. Замын төгсгөлд усан сан байсан, тиймээс бид сэлэхээр шийдсэн.
15. Бидний амьдардгийн ойролцоо ойролцоогоор 12 морьтой хэдэн зүчээ бий, бид ихэнх амралтын өдрүүдээр бид морь унадаг.
16. Хэрвээ чи дүлийрвэл сонсголын төхөөрөмж зүүж болно.
17. Хэрвээ бизнесс сайжрахгүй бол тэд дампуурч болно.
18. Хэрвээ чи сааралтаж эхлэвэл үсээ будуулж болно.
19. Хэрвээ чи халзарвал хиймэл үс зүүж болно.
20. Нохой түүний цэцгийг сүйдэлж байгаа тэр хэрвал галзуурна.

Шинэ үгс:
What time- хэдэн цаг
Jim's party- Жимийн үдэшлэг
this evening- өнөө орой
not sure- итгэлгүй байх
because- учир нь, яагаад гэвэл
here- энд
first- эхлээд
and then- тэгээд
together- хамтдаа
some CDs- хэдэн CD
guitar- гитар
probably- магадгүй, байх
leave- явах, орхих
quite early- нэлээд эрт
though- гэсэн ч
so- тиймээс
back- буцааж
here- энд
tomorrow- маргааш
shop- дэлгүүр
in the morning- өглөөд
before ten- арваас өмнө
hard- хэцүү
say- хэлэх
exactly- яг, нарийвчлан
the lorry- ачааны машин
about- ойролцоогоор, орчим
60 km an hour- цагт 60 км
bus station- автобусны буудал
this morning- өнөө өглөө
some books- хэдэн ном
clothes- хувцас
much- их
food- хоол
in the house- гэрт
decide- шийдэх
in that nice new bar- тэр гоё шинэ баранд
near the square- талбайн ойролцоо, хажууд
the others- бусад
hire- хөлслөх
car- машин
in the countryside- хөдөө
pool- усан сан
at the end of the road- замын төгсгөлд
some stables- хэдэн зүчээ
near where we live- бидний амьдардгийн ойролцоо, хажууд
with- ...тай
a dozen-
horses- 12
most weekends- ихэнх амралтын өдрүүдээр
wear- зүүх, өмсөх
hearing aid- сонсох төхөөрөмж
improve- сайжруулах
dye- будах
can- болно, чадна (туслах үг)
start(ардах үйл үг нь ing авдаг)- эхлэх
wig- хиймэл үс
see- харах
if- хэрвээ
dog- нохой
destroy- сүйрүүлэх, устгах
flower- цэцэг





Comments

Popular posts from this blog

Дүрмийн хичээл 4 (Present continuous болон present simple 2)

Дүрмийн хичээл 1 (Present continuous tense)

Дүрмийн хичээл 3 (Present continuous болон Present simple)