Дүрмийн хичээл 5 (Past simple)

Ихэнхдээ үйл үг 'past simple' дээр -ed залгаж өнгөрсөн цаг үүсгэнэ. 

I work in a travel agency now. Before that I worked in a department store. 
Бид одоо аялал жуулчлалын агентлагт ажилладаг. Тэрнээс өмнө би нэг их дэлгүүрт ажилласан.
We invited them to our party, but they decided not to come.  
Бид тэднийг өөрсдийн үдэшлэгтээ урьсан, гэхдээ тэд ирэхгүй гэж шийдсэн. 
The police stopped me on my way home yesterday.
Цагдаа өнгөрсөн шөнө намайг гэр рүү явах замд зогсоосон. 
Laura passed her examination because she studied very hard. 
Лаура шалгалтаа давсан учир нь тэр маш шаргуу хичээлээ хийсэн. 

Дүрмийн бус хувиралтай үг -ed авч үүсэхгүй өөрөөр хувирна. Доорх линкээс дүрмийн бус хувиралтай үгсийг үзнэ үү. 

Дүрмийн бус хувиралтай үгийн хувирах хэлбэр:
write-wrote
Mozart wrote more than 600 pieces of music. 
Моцарт 600-с илүү хөгжмийн бүтээл бичсэн. 
see-saw
We saw Rose in town a few days ago. 
Бид хэдэн өдрийн өмнө Роүз-г хотод харсан. 
go-went
I went to the cinema 3 times last week.
Өнгөрсөн долоо хоногт би кино театр руу 3 удаа явсан. 
shut-shut
It was cold, so I shut the window. 
Хүйтэн байсан, тиймээс би цонхыг хаасан. 

B. Асуух болон үгүйсгэх өгүүлбэрийн бүтэц:

                      you            enjoy?                       I                                      enjoy
did                 she             see?                          she              didn't            see
                      they            go?                           they                                 go

Did you go out last night?
Чи өнгөрсөн шөнө гадагш гарсан уу? 
Yes, I went to the cinema, but I didn't enjoy the film very much. 
Тийм, би кино театр явсан, гэхдээ кино надад тийм ч таалагдаагүй.
When did Mr Thomas die? About 10 years ago.  
Хэзээ ноён Томас нас барсан бэ? Ойролцоогоор 10 жилийн өмнө. 
They didn't invite her to the party, so she didn't go. 
Тэд түүнийг үдэшлэг рүү уриагүй, тиймээс тэр яваагүй. 
Did you have time to write the letter? No, I didn't.
Чамд захидлыг бичих цаг байсан уу? Үгүй ээ, байгаагүй. 
What did you do at the weekend?
Чи амралтын өдрөөр юу хийсэн бэ? 
I didn't do anything.
Би юу ч хийгээгүй. 

C. be(am/is/are)-н өнгөрсөн цаг нь was/were
I/she/he/it                was/weren't                                was             I/she/he/it?
we/you/they            were/ weren't                              were           we/you/they?

I was angry because they were late. 
Би  ууртай байсан учир нь тэд хоцорсон. 
Was the weather good when you were on holiday?
Чамайг амарч байхад цаг агаар сайн байсан уу? 
They weren't able to come because they were so busy.
Тэд маш завгүй байсан учраас тэд ирэх боломжгүй байсан. 
Did you go out last night or were you too tired?
Чи өнгөрсөн шөнө гадагш гарсан уу эсвэл чи хэтэрхий ядарчихсан байсан уу? 

Дасгал өгүүлбэрүүд:
1. Тэр 7 цагт боссон. 
2. Моцарт 600-с илүү хөгжмийн бүтээл бичсэн. 
3. Чи яаж машин барихыг сурсан бэ? 
4. Бид машинаа хадгалж дийлээгүй, тиймээс бид үүнийг зарсан. 
5. Жим Сара руу бөмбөг шидсэн. 
6. Анн өчигдөр маш их мөнгө үрсэн. Тэр 100 долларын үнэттэй нэг даашинз авсан. 
7. Чи хаашаа явсан бэ? 
8. Чи яаж явсан бэ? машинаар уу? 
9. Чи хаана байрласан бэ? Буудлуудад уу? 
10. Цаг агаар сайн байсан уу? 
11. Маш халуун байсан-заримдаа хэтэрхий халуун. 
12. Дулаан байсан, тиймээс би хүрмээ тайлсан. 
13. Кино тийм ч сайн байгаагүй. Надад энэ тийм ч таалагдаагүй. 
14. Би Сараг маш завгүй байсныг мэдсэн, тиймээс би түүнд саад болоогүй. 
15. Ор маш тухгүй байсан, тиймээс би тийм ч сайн унтаж чадаагүй. 
16. Цонх онгорхой байсан, нэг шувуу өрөө рүү нисэж орсон. 
17. Буудал тийм ч үнэтэй байгаагүй. 
18. Би яарч байсан, тиймээс надад чам руу залгах цаг байгаагүй. 
19. Цүнхнүүдийг зөөх хэцүү байсан. Тэд маш хүнд байсан. 

Шинэ үгс:
get up- босох
at 7 o'clock- 7 цагт
Mozart- 
write- бичих
learn- сурах
to drive- жолоодох
my father- миний аав
afford- ямар нэг зүйлийн төлбөрийг дийлэхгүй байх
keep- хадгалах
our car- машинаа
sell- зарах
throw- шийдэх, хаях
to Sarah- Сара руу
spend- зарцуулах, үрэх
a lot of money- маш их мөнгө
yesterday- өчигдөр
buy- худалдаж авах
a dress- даашинз
which cost 100$- 100 долларын үнэтэй
take off- тайлах
coat- хүрэм
film- кино
busy- завгүй
know- мэдэх
disturb- саад болох
leave- орхих, явах
party- үдэшлэг
bed- ор
uncomfortable- тухгүй
window- цонх
open- нээх, нээлттэй
fly into- ...руу нисэж 
room- өрөө
bird- шувуу
hotel- буудал
expensive- үнэтэй
be in a hurry- яарах
have time- цагтай байх
to phone- залгах
carry- зөөх
bags- цүнхнүүд
heavy- хүнд

Comments

Popular posts from this blog

Дүрмийн хичээл 4 (Present continuous болон present simple 2)

Дүрмийн хичээл 1 (Present continuous tense)

Дүрмийн хичээл 3 (Present continuous болон Present simple)