Posts

Showing posts from July, 2017

Дүрмийн хичээл 7 (Present perfect 1)

Том түлхүүрээ хайж байна. Түлхүүр нь олдохгүй байна. He has lost his key. Тэр түлхүүрээ гээчихсэн байна. (тэр түлхүүрээ гээсэн, түүнд одоо хүртэл байхгүй байна) Бүтэц: I/we/they/you              have (I've)            lost he/she/it                       has (he's)              finished 1. Энэ цагийг бид шинэ мэдээлэл өгөхдөө ашигладаг. I've cut my finger. Би хуруугаа зүсчихлээ. The road is closed. There has been an accident. Зам хаалттай байна. Осол гарчихсан байна. Police has arrested two men in connection with robbery. Цагдаа хулгайтай холбоотойгоор хоёр эрэгтэйг баривчлаад байна. 2. Үйл явдал өнгөрсөнд болсон ч үр дүн нь одоо байгаа. Where is your key? Чиний түлхүүр хаана байна вэ? He told me his name, but I've forgotten it. Тэр надад нэрээ хэлсэн, гэхдээ би үүнийг марчихсан байна. Is Sally here? No, she has g...

Дүрмийн хичээл 6 (Past continuous)

Өчигдөр Сара, Болд хоёр теннис тоглосон. Тэд 10 цагт эхлээд, 11 цагт дууссан. So, at 10:30 they were playing tennis. Тиймээс 10:30-д тэд теннис тоглож байсан.  They were playing- гэдэг нь тэд тоглоомынхоо яг дунд нь явж байсан гэсэн үг. Тоглож дуусаагүй. Бүтэц: I/he/she/it               was                playing we/you/they           were               doing Өөрөөр хэлбэл өнгөрсөнд тухайн нэг агшинд, үйлдлийг хийж байсан гэсэн үг. '-ж байсан' гэх утгыг гаргана.  This time last year I was living in Brazil. Өнгөрсөн жилийн энэ үед би Бразилд амьдарч байсан. What were you doing at 10 o'clock last night? Чи өнгөрсөн шөнө 10 цагт юу хийж байсан бэ? I waved to Helen, but she wasn't looking. Би Хэлэн рүү далласан, гэхдээ тэр өөр тийшээ харж байсан. Past continuous болон past simple-н ялгаа Past continuous I was walking home, whe...

Дүрмийн хичээл 5 (Past simple)

Ихэнхдээ үйл үг 'past simple' дээр -ed залгаж өнгөрсөн цаг үүсгэнэ.  I work in a travel agency now. Before that I worked in a department store.  Бид одоо аялал жуулчлалын агентлагт ажилладаг. Тэрнээс өмнө би нэг их дэлгүүрт ажилласан. We invited them to our party, but they decided not to come.   Бид тэднийг өөрсдийн үдэшлэгтээ урьсан, гэхдээ тэд ирэхгүй гэж шийдсэн.  The police stopped me on my way home yesterday. Цагдаа өнгөрсөн шөнө намайг гэр рүү явах замд зогсоосон.  Laura passed her examination because she studied very hard.  Лаура шалгалтаа давсан учир нь тэр маш шаргуу хичээлээ хийсэн.  Дүрмийн бус хувиралтай үг -ed авч үүсэхгүй өөрөөр хувирна. Доорх линкээс дүрмийн бус хувиралтай үгсийг үзнэ үү.  http://www.englishpage.com/irregularverbs/irregularverbs.html Дүрмийн бус хувиралтай үгийн хувирах хэлбэр: write-wrote Mozart wrote more than 600 pieces of music.  Моцарт 600-с илүү хөгжмийн бүтээл бичсэн....

Дүрмийн хичээл 4 (Present continuous болон present simple 2)

Англи хэлний зарим үгс үргэлжилж буй цаг дээр буюу үйл үг нь ing-р хувирдаггүй. Энэ ангилалд доорх үгс орно: like, love, hate, want, need, prefer, know, realize, suppose, mean, understand, believe, remember, belong, fit, contain, consist, seem I'm hungry. I want something to eat.  Би өлсөж байна. Би идэх ямар нэг юм хүсч байна. Do you understand what I mean? Чи миний юу гэх гээд байгааг ойлгож байна уу? Ann doesn't seem very happy at the moment. Анн яг одоо тийм ч аз жаргалтай санагдахгүй байна. B. Think Think буюу бодох гэдэг үг итгэх, эсвэл ямар нэгэн үзэл санаатай байгаа гэдэг утгаар орж байвал ing-тэй бичигдэхгүй. I think Mary is Canadian, but I'm not sure. Би Мариг канад гэж бодож байна, гэхдээ би итгэлтэй биш байна. What do you think about my plan? Чи миний төлөвлөгөөний талаар юу гэж бодож байна? Харин эргэцүүлэх гэсэн утгаар орж байвал ing-тэй бичнэ. I'm thinking about what happened. I often think about it.  Би юу болсон талаар бодож байн...

Орчуулгаа сайжруулъя 1

Доорх харилцан яриаг хэд уншаад, өөрийн болгоорой.  News reporter:  Hello. This is James Goodfellow from Channel 4 news. Today, we are interviewing Sarah Robert, the star of the new movie, Zombies the Mars part 4. Sarah, thank for joining us.  Sarah:  Your welcome, Jimmy.  News Reporter: It's James.  Sara:  Whatever.  News Reporter: Well, let's start off the interview with a few basic questions. First of all, Where are you from? Sarah: I'm originally from Miami, but we moved to New York when I was three years old. I lived there until I was 17, an then I moved to Los Angeles to be an actress.  News Reporter:  Okay, and where did you go to college? Sarah:  I attended Fernando's School of Acting, and all my teachers loved my acting.  News Reporter: And, Did you have a part-time job while you were in school? Sarah:  Yeah, I worked in a movie theater, and everyone loved the way I mad...

Дүрмийн хичээл 3 (Present continuous болон Present simple)

Present continuous буюу I am doing цагийг бид яг одоо өрнөж буй зүйлсийн талаар яриxдаа ашиглана. Үйл явдал бүрэн дуусаагүй байгаа тохиолдолд. The water is boiling. Can you turn it off? Ус буцалж байна. Чи үүнийг унтрааж чадах уу? Listen to those people. What language are they speaking? Тэдгээр хүмүүсийг сонс доо. Ямар хэлээр тэд ярьж байна вэ? Let's go out. It isn't raining now. Гадагш гарцгаая. Одоо бороо орохгүй байна. I'm busy. What are you doing? Би завгүй байна. Чи юу хийж байгаа юм? I'm getting hungry. Let's go and eat. Би өлсөж эхэлж байна. Явж, идэцгээе. Kate wants to work in Italy, so she's learning Italian. Кэйт Италид ажиллахыг хүсдэг, тиймээс тэр Итали хэл сурч байгаа. The population of the world is increasing very fast. Дэлхийн хүн ам маш хурдтай өсч байна. Бид present continuous-г түр зуурын нөхцөл байдал дээр хэрэглэдэг: I'm living with some friends until I find a place of my own. Би өөрийн гэсэн газар олох хүртлээ хэдэн най...

Дүрмийн хичээл 2 (Present simple буюу I do)

Алекс бол автобусны жолооч, гэхдээ одоо тэр орондоо унтаж байна. He is not driving a bus. Тэр автобус унахгүй байна. Гэхдээ: He drives a bus. Тэр автобус жолооддог . Бүтэц: I/we/you/they             drive/work do       he/she/it                      drives/works/does B. Бид энэ цагийг ерөнхий зүйлсийг ярихдаа ашиглана. Ямар нэг зүйл бүх цаг үед болдог, давтагддаг эсвэл ерөнхийдөө үнэн байдаг зүйлийн талаар ярихдаа present simple авдаг. Nurses look after patients in hospitals. Сувилагчид өвчтнүүдийг эмнэлэгт асардаг. I usually go away at the weekends. Би амралтын өдрүүдээр ихэвчлэн гадагшаа явдаг. The earth goes round the sun. Дэлхий нарыг тойрч эргэдэг. The Cafe opens at 7:30 in the morning. Кафе өглөө 7:30-д онгойдог. Бүтцээ анхаараарай: I work... гэхдээ He works... They teach... гэхдээ My sister teaches... C. Үгүйсгэсэн өгүүлбэр, асуух өгүүлбэр энэ цаг дээр гарга...

Дүрмийн хичээл 1 (Present continuous tense)

A. Ярьж байгаа агшинд буюу яг одоо хийж байгаа зүйлийн тухай илэрхийлэхдээ. Тэгэж байна, ингэж байна гэсэн утгыг гаргана.  Сара машиндаа байна. Тэр ажилдаа явж байна.  She is driving to work.  Тэр ажил руугаа явж байна .  Энэ өгүүлбэр түүнийг яг одоо ярьж байх хоромд ажил руугаа явж байгааг илэрхийлж байна.  Бүтэц: I                          am (=I'm)                driving he/she/it              is (=he's)                 working we/you/they        are (=we're)             doing          ...гэх мэт B. I'm doing something. Би ямар нэгэн зүйлийг хийгээд дундаа явж байгаа гэсэн утгыг илэрхийлнэ. Эхлүүлээд хараахан дуусгаагүй байгаа үед.  Please don't make so much noise. I'm trying ...

Шинэ үгийн хичээл 4 (Go)

A. Come болон Go ялгаа Go- ихэвчлэн яригч өөрөө одоо байгаа байрлалаасаа хөдлөхийг илэрхийлдэг Come- яригч руу чиглэж буй хөдөлгөөний илэрхийлдэг Чи одоо сургууль дээрээ байгаа гээд төсөөлөөрэй. I had to go to Jimmy's to pick up some books and then I went to the post office before I came to school. Би хэдэн ном авахын тулд Жимигийнх рүү явах ёстой байсан, тэгээд би сургууль руу ирэхээс өмнө шуудан руу явсан . Would you like to come and visit me in Bern? Чи Бэрнд над дээр зочилж, ирэхийг хүсч байна уу? I'll come to your flat at 7 p.m. Би танай байранд орой 7 цагт очно . Bring болоон take-н хэрэглээтэй төстэй. гэдэг нь авч ирэх, нь авч явах гэсэн утга гаргадаг. I think I'll take my bike to the match and Peter can bring it back here tomorrow. Би дугуйгаа тэмцээн руу авч явна , Peter маргааш үүнийг энд буцааж авчирч чадна гэж би бодож байна. B. Ямар нэгэн үйлдэл хийхээр гадагш гарч байгаа бол үүнийг go+ing+ noun эсвэл  go (out) for +a noun гэж аль ч бүтцээр ...

Шинэ үгийн хичээл 3 (Get)

Get албан бус хэрэглээний үг. Ярианы хэлэнд голдуу ашиглагдана. Маш олон утга гаргадаг. A. Get-ийн гаргадаг утгууд: 1. Хүлээж авах I got a letter this morning. Би өнөө өглөө захидал хүлээж авсан. You get a certificate at the end of the course. Чи сургалтын төгсгөлд сертификат хүлээж авна. 2. Эзэмших, худалдаж авах She is trying to get a new job. Тэр шинэ ажилтай болохоор хичээж байна. Where did you get those boots. Чи тэр гутлыг хаанаас авсан бэ? 3. Болох, төлвийн хувьд өөрчлөгдөх It gets dark early at this time of year. Жилийн энэ үед маш эрт харанхуй болдог. My hands are getting cold. Миний гар хөрч байна. 4. Хүрч ирэх When did you get here? Чи энд хэзээ ирсэн юм бэ? I will phone when I get home. Би гэртээ ирэхээрээ залганаа. 5. Авчирах Could you bring the books from the cupboard? Чи шүүгээнээс номнууд авчирч чадах уу? She went to get the children from school. Тэр сургуулиас хүүхдүүдийг авчрахаар явсан. B. Get+өнгөрсөн цагийн 2-р хэлбэр get married- гэрл...

Шинэ үгийн хичээл 2 (Give, keep, break, catch, see)

Эдгээр үгсийн хэрэглээг тайлбарлалаа. Ямар үгс, зарим үед өөр үгстэй хамтраад шинэ утгыг үүсгэдэг талаар анзаарч хараарай. Эхний тайлбарлаж байгаа хэсгийн өгүүлбэрүүдийг ч бас монголыг нь харж байгаад эргүүлээд бичээд үзээрэй. Give Би өнөө орой чамруу залгана. I'll give you a ring this evening. ( give (someone) a ring- залгах ) Чи надад тусалж чадах уу? Could you give me a hand? ( give (someone) a hand- тус хүргэх ) Миний мэндийг Паулд дамжуулаарай. Please give my regards to Paul( give regards- мэнд дамжуулах ) эсвэл ингэж хэлж болно: If you see Paul, please give him my regards Keep The coat will keep you dry; the gloves will keep your hands warm. ( чамайг хуурай байхад туслана, хуурай хэвээр чинь байлгана гэсэн утгаар keep энэ бүтцээр ' keep+нэр үг/төлөөний үг+тэмдэг нэр' орж ирнэ ) Хүрэм чамайг хуурай хэвээр чинь байлгана, бээлий гарыг чинь дулаахан байлгана. I keep losing my my glasses. (ямар нэг үйлдлээ үргэлжлүүлж хийсээр байх гэсэн утгаар keep энэ бүт...

Шинэ үгийн хичээл 1 (Make, do, have, take-ын ялгаа)

Make-тай цуг ашиглагдах үгнүүд: a mistake- алдаа хийх a meal- хоол хийх money- мөнгө олох friends- найзтай болох a decision- шийдвэр гаргах a noise- дуу чимээ гаргах progress- дэвшил, сайжруулалт хийх He made a few mistakes in the exam. Тэр шалгалтанд цөөхөн алдаа хийсэн. I had to make my own dinner last night. Би өнгөрсөн шөнө өөрийнхөө хоолыг хийх ёстой болсон. He made a lot of money when he worked in America. Тэр Америкт ажиллахдаа маш их мөнгө олсон. It's not always easy to make friends in a foreign country. Гадаад улсад найзтай болох нь үргэлж амар байдаггүй. You can have the green ones or the red ones, but you must make a decision before 6 p.m. Бид улаан нэгийг нь эсвэл ногоон нэгийг нь авч болно, гэхдээ оройн 6-с өмнө шийдвэр гаргах ёстой. I can't work when the children make a lot of noise . Хүүхдүүд маш их чимээ гаргах үед би ажиллаж чаддаггүй. Her English is good now. She has made a lot of progress . Түүний англи хэл одоо сайн. Тэр маш их дэ...